ЗУРХАЙ: Морь, нохой жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн

Арванхоёрдугаар сарын 17-ны ням гариг. Билгийн тооллын 29. Түлэх барилдлагатай шар бар өдөр. Өглөө нар 08.36 минутанд мандан, орой 17.00 минутанд жаргана.

Уг өдөр морь, нохой жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн. Эл өдөр гэмтнийг гэсгээх, шүүх, зарга үүсгэх, хот тосгоны суурь тавих, хараал зүхлийг дарах, баруун урд зүгт ажил хөөцөлдөх зэрэг үйлнээ сайн. Эм найруулах, золиг гаргах, хүүхэд хөлд оруулах, гадагш явуулах зэрэгт муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Үсээ засуулбал сүлд тэнэн одож хийморь доройтно. Толгой, өвдөг, шилбэндээ мэс бүү хүргэ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай