ЗУРХАЙ: Үсээ засуулбал сүлд тэнэн одож, хийморь доройтно

Арванхоёрдугаар сарын 16-ны бямба гариг. Билгийн тооллын 29. Шид барилдлагатай улаагчин үхэр өдөр. Өглөө нар 08.36 минутанд мандан, орой 17.00 минутанд жаргана.

Уг өдөр тахиа, могой жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд гахай, хулгана жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцадаас сэргийл. Эл өдөр буян номын үйлд шамдах, тариа будаа тарих, арилжаа наймаа хийх, өглөг өгөх, цар хүрээ ихтэй бизнес эхлэх, албан тушаал дэвших, мал арилжаалах, лус тахих зэрэгт муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Үсээ засуулбал сүлд тэнэн одож хийморь доройтно. Толгой, өвдөг, шилбэндээ мэс бүү хүргэ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай