ЗУРХАЙ: Луу, бич жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн байна

Арванхоёрдугаар сарын 15-ны баасан гариг. Билгийн тооллын 28. Түлэх барилдлагатай улаан хулгана өдөр. Өглөө нар 08.35 минутанд мандан, орой 17.00 минутанд жаргана.

Уг өдөр луу, бич жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд бар, туулай жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцадаас сэргийл. Эл өдөр гэмтнийг гэсгээх, шүүх, зарга үүсгэх, хүүхэд үрчлэн авах, лус тахих, төмрийн үйл хийх, урлан бүтээх үйлд сайн. Мэргэ төлөг тавих, морь уралдуулах, үхэгсдийн үйл үйлдэх зэрэгт муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Үсээ засуулбал хэрүүл тэмцэл гарна. Чих, шагай, нууцын орондоо мэс бүү хүргэ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай