ЗУРХАЙ: Үсээ засуулбал өлсөж ундаасна

Арванхоёрдугаар сарын 8-ны баасан гариг. Билгийн тооллын 20. Идэр барилдлагатай шарагчин могой өдөр. Өглөө нар 08.29 минутанд мандан, орой 17.00 минутанд жаргана.

Уг өдөр үхэр, тахиа жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд бар, туулай жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцадаас сэргийл. Эл өдөр сайн үйлс  эхлүүлэх, гэрээ хэлэлцээ байгуулах, эе эвээ ололцох, хамтын нөхөрлөл хоршоо байгуулах, ураг садан бололцох, хурим найр хийх, үр тариа, жимс ногоо тарих, урлагийн тоглолт хийх, лус тахих, үндсэн хөрөнгө болон үнэт зүйл худалдан авах, газар лусын зан үйл үйлдэх, өр барагдуулах, хараал зүхлийг дарах, зүүн зүгт явах, буг зэтгэрийг дарах, газрын үүд боох зэрэг үйлд сайн. Замд гарах, мод таслах зэрэгт муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Үсээ засуулбал өлсөж ундаасна. Дал, мөр, хүйс, дотор шагайдаа мэс бүү хүргэ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай