ЗУРХАЙ: Үсээ засуулбал сайн нөхөртэй уулзана

Арванхоёрдугаар сарын 7-ны пүрэв гариг. Билгийн тооллын 19. Хүчин төгсөх барилдлагатай шар луу өдөр. Өглөө нар 08.28 минутанд мандан, орой 17.00 минутанд жаргана.

Уг өдөр хулгана, бич жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд үхэр, луу, хонь, нохой жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцадаас сэргийл. Эл өдөр буян номын үйл хэргийг эхлэх, хувраг болох, уншлага унших, тарни тоолох, сүм дуган нээх, үр тариа тарих, гэрээ хэлэлцээ хийх, нярайлах, зар сурталчилгаа явуулах, шинэ гэр байранд орох, ад зэтгэрийг номхотгох, лус тахих, төмрийн үйл хийх, урлан бүтээх үйлд сайн. Гүүр барих, газар ухахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Үсээ засуулбал сайн нөхөртэй уулзана. Бугуй, шилбэ, ууц, нууцын оронд мэс бүү хүргэ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай