Ээжгүйгээр тэмдэглэх зул сарын бэлэг яаж задрах бол

Ээжгүйгээр тэмдэглэх зул сарын бэлэг яаж задрах бол

Бяцхан хүү ээжийгээ өөд болсныг дуулснаасаа хойш ээждээ хайртай гэдгээ илэрхийлсэн  сэтгэл хөдөлгөм захианууд бичиж эхэлжээ.

Түүний ээж Жесика сэтгэл хөдлөлөө хянаж чаддаггүй байсан учир цагдаа нарын хараанд өртдөг байжээ. 26 настай залуу ээж өнгөрсөн сард амиа хорлосон байна.  Хүү энэхүү эмгэнэлт мэдээг ааваасаа сонсоод ээжийгээ маш их санаж байгаагаа  илэрхийлэхийг хүсжээ.  

Хүү захиандаа:

   Ээждээ,

тандаа маш их хайртай шүү

Үнсье үнсье heart

Лиогоос

Хүүгийн захиаг олж уншсан Сарагийн гэр бүл болон найзууд нь Леод зориулсан онлайн хандивын санг үүсгэж мөнгө цуглуулж эхэлжээ. 

Леогийн ээжгүйгээр тэмдэглэж байгаа анхны зул сарын баярт нь зориулан ээжийнх нь өмнөөс сүүлчийн бэлэг болгож Дисней Лэндэд тоглуулахаар төлөвлөж байгаа гэнэ.

Леогийн эмээ хэлэхдээ "Ээж хүү хоёр яг л эгч дүүс шиг байдаг байсан. Хамтдаа тоглож инээлдэж, гүйлдээд л" гэжээ.

Тэрээр зул сарын баярт маш дуртай байсан бөгөөд удахгүй болох баярт зориулан дэлгүүр хэсэж, гэрээ хэдийн чимэглэж эхлээд байсан байна.

Леод одоо хэцүү байгаа ч гэсэн энэ зул сарын баярын аялал, цаг хугацаа түүний амьдралыг илүү гэрэл гэгээтэй болгох байх гэж найдаж байна.  

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

Илгээх

Энэ тухай