“BHP Billiton”: Зэсийн баяжмалын хомсдол үүсэж магадгүй

“BHP Billiton”: Зэсийн баяжмалын хомсдол үүсэж магадгүй

Дэлхийн уул уурхайн томоохон компаниудын нэг “BHP Billiton” Австрали дахь үйлдвэрлэлийн зардлаа бууруулахыг зорьж буй, Хятад улсын эрэлт төдийлөн багасахгүй байх төлөвтэй гэж үзэж байгааг “Reuters” мэдээлэв. Тус компани Австралид ирэх хоёр гаруй жилд төмрийн хүдэр, зэс, нүүрсний үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх бололтой. Тэд өнгөрсөн таван жилд зардлаа бууруулахад анхаарч ирсэн агаад цаашид ч үргэлжлүүлэх аж. Урд хөрш “Зам ба бүс” санаачилга гаргасан нь гангийн эрэлтийг 150 сая тонноор нэмэгдүүлж болзошгүй хэмээн үзэж буй юм байна.

Мөн баяжмалын хомсдол богино хугацаанд бий болж магадгүй нь зэсийн үнэд эергээр нөлөөлөх төлөвтэй гэж “BHP Billiton” компанийнхан таамаглаж буйгаа дуулгажээ. Гэхдээ урд хөршийн импортолсон зэс, зэсийн баяжмалын хэмжээ аравдугаар сард өмнөхөөсөө долоон хувиар багассаныг “Shanghai metals market” мэдээлэв. Хэдий ийм үзүүлэлт гарсан ч энэ нь жилийн өмнөх мөн үеэс 0.37 хувиар өссөн дүн болохыг тэмдэглэх хэрэгтэй.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай