Харумафүжи зодог тайлахаар болжээ

Өнгөрсөн аравдугаар сарын сүүлчээр мэргэжлийн сүмогийн 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадорж элэг нэгт Таканоива А.Баасандоржийн толгой руу шар айрагны шилээр цохиж, гэмтээсний улмаас Кюүшюү башёг өнжөөд байсан билээ. Тэгвэл тэрбээр өөрийн хүсэлтээр зодог тайлахаар шийджээ. Энэ талаар өнөөдөр өглөө түүний багш Исэгахама мэдэгдсэн байна. Мөн Харүмафүжигийн зодог тайлах хүсэлтийг өнөөдөр Сүмогийн холбоонд хүргүүлэх гэнэ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай