Хөгжмийн зохиолчдын бүтээлийг улсын санд 39 сая төгрөгөөр худалдаж авлаа

Хөгжмийн зохиолчдын бүтээлийг улсын санд 39 сая төгрөгөөр худалдаж авлаа

2017 онд том хэлбэрийн бүтээл туурвисан хoгжмийн зохиолч­дын бүтээлийг улсын санд худалдаж авах ёслол Улсын филармо­нид өчигдөр боллоо. Засгийн газрын журмын дагуу шилдэг бүтээл шалгаруулах комисс ажиллаж гаргасан дүгнэлтийг үндэслэн таван хөгжмийн зохиолчид 39 сая төгрөг олгосон байна.

“Төгөлдөр хуур, симфони найрал хөгжимд зориулсан гурван ангит концерт”-оор тэр­гүүн байрт тодорсон хөгжмийн зохиолч Ц.Эрдэнэбат 11, “Үндэсний найрал хөгжимд зориулсан дөрвөн ангит бүтээл”-ээр хоёрдугаар байр эзэлсэн Төрийн шагналт С.Соронзонболд ес, “Оршихуйн үнэн” симфони чуулбараар удаах байрт орсон Б.Энхбаяр найм, “Труба, симфони найрал хөгжимд зориулсан концерт”-оор дараагийн байрт тодорсон Д.Цогтсайхан 6.5, “Нөмөр хадны дууль” лимбэ, симфони найрал хөгжимд зориулсан бүтээл”-ээр тавдугаар байрт шалгарсан Д.Ариунболд 4.5 сая төгрөг гардаж авлаа.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай