ФОТО: Ц.Батчулуун, Б.Мөнгөнтуул нар УАШТ-д түрүүллээ

Шатрын 15 дахь удаагийн насанд хүрэгчдын УАШТ өчигдөр Төрийн ордонд өндөрлөв. 
Улс тунхагласны 93 жилийн ойд зориулснаараа болон Ерөнхий сайдын ивээл дор болсноороо онцлог тус тэмцээнд Гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул, Б.Хатанбаатар, Их мастер Б.Гүндаваа, Т.Батчимэг тэргүүтэй 90 гаруй шатарчин хоёр төрөлд өрсөлдөв.  
Монголын шатрын холбоог төлөөлж УИХ-ын дэд дарга, МШХ-ны тэргүүн дэд Ерөнхийлөгч Я.Санжмятав мэндчилгээ дэвшүүлж, шатарчиддаа амжилт хүслээ. 

Нээлтэд УИХ-ын гишүүн, УИХ дахь шатрын спортыг дэмжих бүлгийн дарга Л.Оюун-эрдэнэ, МШХ-ны дэд ерөнхийлөгч, шүйцэтгэх захирал Ц.Цогбаяр, МШХ-ны дэд ерөнхийлөгч П.Жигжидсүрэн, МШХ-ны дэд Ерөнхийлөгч Б.Баярмагнай, МШХ-ны дэд ерөнхийлөгч Түмэнбаяр, удирдах зөвлөлийн гишүүн Г.Даваахүү болон үе үеийн шатрын зүтгэлтэн, дэмжигчид оролцлоо. МШХ-ноос томилсон ДШХ-ны шүүгч Т.Сумъяа ахлагчтай шүүгчдийн баг шүүсэн тус тэмцээнийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ дахь Шатрын спортыг дэмжих бүлгийн гишүүн Б.Саранчимэг, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нар үзэж сонирхов. 

Гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул, Их мастер Ц.Батчулуун нар энэ жилийн УАШТ-ий рапид болон блиц төрөлд хоёуланд нь түрүүлж, давхар цохилт хийлээ. 

Тэмцээний дүн:

Рапид төрөлд: 

Эрэгтэй:                                          Эмэгтэй: 
1.Их мастер Ц.Батчулуун                1.Их мастер Б.Мөнгөнтуул                      
2.Их мастер  Б.Гүндаваа                 2.ДШХ-ны мастер Э.Хулан
3.Их мастер  Б.Хатанбаатар           3.ДШХ-ны эмэгтэй мастер Т.Мөнхзул
4.ОУМ Н.Баттулга                            4.ДШХ-ны дэд мастер Т.Номиндалай
5.ДШХ-ны мастер Д.Эрхэмбаяр      5.ДШХ-ны мастер Б.Аминаа

Блиц төрөлд:

Эрэгтэй:                                          Эмэгтэй: 
1.Их мастер Ц.Батчулуун                   1.Их мастер Б.Мөнгөнтуул                      
2.Их мастер  Б.Гүндаваа                   2.Их мастер Т.Батчимэг                     
3.ДШХ-ны мастер Э.Энхнар             3.ДШХ-ны мастер Э.Хулан
4.ОУМ Г.Мөнхгал 

5.Их мастер Б.Хатанбаатар


2017 онд Монголын шатарчдын гаргасан амжилт:
-Уругувай улсын Монтевидео хотноо 9 дүгээр сарын 16-26-ны өдрүүдэд болсон Өсвөрийн шатарчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 14 насны ангилалд ОУМ Д.Батсүрэн түрүүлж, Монголын анхны өсвөрийн эрэгтэй Дэлхийн аварга болсон.  -Гүржийн нийслэл Тбилиси хотноо 9 дүгээр сарын 2-26-ны өдрүүдэд болсон Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас эрэгтэй ангилалд анх удаагаа Их мастер Ц.Батчулуун оролцсоноороо онцлогтой юм.
-Бразил улсын Покос де Калдас хотноо 8 дугаар сарын 21-31-ний өдрүүдэд зохион байгуулсан  Өсвөрийн шатарчдын Дэлхийн аварга шалгаруулах  тэмцээнд Б.Тэнүүнболд эрэгтэй 8 хүртэлх насны ангиллаас хүрэл медал хүртэж, ДШХ-ны Дэд мастерын болзол хангасан.
-Улаанбаатар хотноо  2017.06.16-26-ны өдрүүдэд зохион байгуулсан Өсвөрийн шатарчдын Зүүн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 18 улсын 484 өсвөрийн шатарчид оюун ухаанаа уралдуулснаас стандарт төрөлд манай улс 8 алт, 8 мөнгө, 10 хүрэл бүгд 26 медаль хүртэж багийн дүнгээр тэргүүн байр эзэлсэн. 
-Румин улсын Яши хотноо дөрөвдүгээр сарын 21-30-ны өдрүүдэд сурагчдын шатрын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын баг тамирчид 3 алт, 3 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж багийн дүнгээр тэргүүн байр эзэлсэн. 
-Панжин хотноо 2017 оны 07 дугаар  сарын 20-30-ны өдрүүдэд зохион байгуулсан 13 дахь удаагийн  Сурагчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улс 3 алт, 1 мөнгө, 3 хүрэл нийт 7 медальтайгаар багийн дүнгээр тавдугаар байрт шалгарлаа.
-Киргизийн Бишкек хотноо 9 дүгээр сарын 14-нөөс 22-ны өдрүүдэд болсон "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Ази тивийн аварга шалгаруулах" анхдугаар тэмцээнд манай шатарчин Ц.Түмэнбаяр Ази тивийн аварга болж, АЛТАН мeдаль хүртсэн бол  "Тулгуур эрхтний бэрхшээлтэй" эмэгтэй төрлөөс СМ М.Хишигбаяр хүрэл мeдаль  хүртсэн.

 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай