А.Батжаргалын баг гурав дахиа хошуучиллаа

Монголын боулинг сонирхогчдын холбооноос хоёр дахь жилдээ зохион байгуулж буй үндэсний лигийн багийн тэмцээний гуравдугаар тойргийн хоёрдугаар шатны тоглолт “Big bowling төв”-д өчигдөр боллоо. Уламжлал ёсоор 14 баг оролцсон тус тэмцээний аваргын цомыг энэ удаа А.Батжаргал ахлагчтай Б.Мягмарцэнд, Э.Чүлтэмжамц нарын баг 3 дахь удаагаа өргөлөө.

Дэд байрыг С.Баярхүү ахлагчтай Б.Нансалмаа, Э.Энхбадрал нарын баг, гуравдугаар байрыг Ю.Ганболд ахлагчтай Д.Чулуунбаатар, Ш.Гэрлээ нарын баг эзэлж, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд болов.

Тэмцээний явцад хамгийн олон оноо авсан буюу шилдэг тоглогчоор эрэгтэйчүүдээс 240 оноогоор “Страйкс” клубын тамирчин Г.Ууганболд, эмэгтэйчүүдээс 215 оноогоор “Мобиком” корпорацийн тамирчин Б.Оргилмаа нар шалгарсан. Б.Оргилмаа хоёр дахь удаагаа шилдэг тоглогчоор тодорч байгаа юм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай