ФОТО: “Гоёл-2018” загварын долоо хоног үргэлжилж байна

Загварын шилдгийг тодруулдаг “Гоёл-2018” наадмын загварын долоо хоног үргэлжилж байна. Уг наадамд 100 гаруй загвар өмсөгч бүртгүүлж, 50 орчим нь шалгаран оролцож байгаа аж. Энэ сарын 26, 27-ны 13:00-19:00 цагийн хооронд “Mongolian fashion week” шоу “Blue sky towert” болох юм. Загвар өмсөгчид 27 байгууллага, бусад бие даасан дизайнеруудын урласан хувцсыг тайзнаа толилуулж байгаа. Тэгвэл дизайнерууд өдөр тутам, үндэсний, гоёлын, уран сэтгэмж төрлүүдээр урласан хувцсаараа оролцож байгаа аж. “Гоёл-2018” наадмын Гала тоглолт, “Топ модел”-ийг тодруулах ёслолын ажиллагаа 29-ны 18:00 цагаас “Соёлын Төв Өргөө”-нд болно.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай