Сумны хонгио зүрхийг шивсэн нь эмэгтэйн сэтгэл зүйг харуулсан

Сумны хонгио зүрхийг шивсэн нь эмэгтэйн сэтгэл зүйг харуулсан

НҮБ-ын Ерөнхий ассамблей 1999 оны арваннэгдүгээр  сарын 25-ны өдрийг “Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг устгах” тэмцлийн өдөр болгон зарласан байна.

Энэ өдрийг тохиолдуулан хүчирхийллийн эсрэг уран бүтээлээрээ эсэргүүцлээ илэрхийлж Монголын урчуудын эвлэлийн гишүүн Пүрэвсүрэн сумны хонгиогоор эмэгтэйн сэтгэл зүйг тусгасан бүтээл туурвижээ. Түүнтэй  бүтээлийнх нь талаар ярилцлаа.

Өнөөдөр эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг устгах өдөр. Үгээр илэрхийлэхэд бэрх санааг уран бүтээлээрээ илэрхийлэх магадгүй илүү үр дүнтэй арга юм болов уу?

-Төөрдөг байшин  үзэсгэлэнд зөвхөн эмэгтэй уран бүтээлчдийн 80 орчим бүтээл байна. Энд 59 мэргэжлийн уран зураач, 10 хүүхэд нэгдсэн. Хүн бүр өөр өөрийн байр сууриа илэрхийлж байгаа байх. Уран бүтээлч бид өөрсдийн чаддаг зүйлээрээ  дуу хоолойгоо илэрхийлж байгаа нь энэ юм. 

Яагаад энэ үзэсгэлэнг төөрдөг байшин гэж нэрлэх болсон юм бол?

-Хүчирхийлэлд өртөнө гэдэг сэтгэл зүйн хувьд  маш хүнд нөхцөл байдал. Амьдрал утгагүй санагдаж яг л төөрдөг байшин дунд буй мэт хаалга бүр хаалттай гарах гарцгүйгээр хана мөргөж буй мэт байдаг. Тэгээд л төөрдөг байшин гэж нэрийдсэн гэж бодож байна.

Таны эрэгцүүлэл хэмээх баримал сумын хонгиогоор бүтээсэн нь маш өвөрмөц санагдлаа. Сэдэв санаагаа яаж олсон бэ?

-Амиа золиослогч эмэгтэйчүүдийн талаарх мэдээг үзээд надад маш хүнд санагддаг байлаа. Ер нь нийгэмд аав нь ээжийг нь зоддог аймшигтай дүр зургийг хүүхдүүд харж өсөж байгаа нь ч хэвийн бус үзэгдэл. Эмэгтэйчүүдийн сэтгэл зүйг харуулахыг хүссэний үр дүнд бүтээсэн. Хэрвээ сайн анзаарах юм бол сөхөрч суусан бүсгүйн зүрхэн талд нь сумны хонгио дотогшоогоо зоож орсон харагдана. Харин бусад хэсэгтээ гадагшаагаа чиглэн сум тэсэрч байгаа ба эмэгтэйн тэсэрлийг илэрхийлж байгаа юм. Уг нь эмэгтэй хүн уламжлалаа бодвол ингэж сууж болдоггүй юм билээ. Гэхдээ амьдралд сөхрөх үе эмэгтэйчүүдэд бишгүй тохиодог шүү дээ.

Та сумны хонгиогоор өөр бүтээл хийж байв уу? Энд нийт хэчнээн төрлийн хэдэн сумны хонгио байна вэ? Олдоц нь хэр байдаг вэ?

-Би хонгиогоор хийсэн 5-6 бүтээлтэй. Сумны хонгио олдоц сайн гэхгүй. Ялангуяа бентоны хонгио бага олддог бол аканы хонгио арай гайгүй олддог. Яг хэдэн хонгио орсныг нарийн тоолж үзээгүй юм байна. Цаашдаа ч энэ чиглэлээр олон бүтээл туурвихаар төлөвлөж байна. 

Төөрдөг байшин үзэсгэлэнгээс онцлох бүтээл: 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай