Зэс Эрдэнийн Хувь компани: "Иргэд хувьцаагаа хүү бодуулан зарж болно" гэв

Зэс Эрдэнийн Хувь компани: "Иргэд хувьцаагаа хүү бодуулан зарж болно" гэв

"Зэс Эрдэнийн Хувь" компанийн үйл ажиллагааны талаар мушгин гуйвуулж байна гэж тус компанийн төлөөлөл болон гүйцэтгэх захирал С.Баатарзул өнөөдөр хэвлэлд мэдээлэл хийлээ. 

Тус компани Орхон аймгийн 24 500 иргэн хувь нийлүүлж 2010 оноос хойш үйл ажиллагаагаа эрхэлж байгаа бөгөөд компанийн үйлдвэр баригдаагүй хүлээгдэж байгаа хэдий ч нэгж хувьцааны үнэ өнөөдрийн байдлаар 105 төгрөг байна.

Тэгвэл Д.Батбаяр, Н.Түвшинбаяр, Б.Чинбат гэсэн гурван хүн "Зэс Эрдэнийн Хувь" компанийн үүсгэн байгуулагч Д.Алтанхуягийг иргэдийн хувьцааг худалдаж 600 сая төгрөгийг хувьдаа завшсан гэж мэдээлэл тарааж байна.

Энэхүү хувьцааг эзэнд нь мэдэгдэхгүй худалдсан, завшсан гэдэг гүтгэлэгийн хариу болгож хувь нийлүүлсэн иргэд хувьцаагаа компанид худалдаж, хөрөнгөө хүү бодуулан буцаан авах боломжийг олгож  байна. Өөрөөр хэлбэл "идэж уусан" зүйл огт байхгүй тул хувьцаа эзэмшигчдийнхээ итгэлийг эргэн олох зорилгоор ийм шийдвэр гаргажээ. Ингэснээр үндэслэлгүй хардлага сэрдлэгэ, зохион байгуулалттай гүжир гүтгэлэгт цэг тавих боломжтой гэж Д.Алтанхуяг үзжээ. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай