НИТХ-аар Нийслэлийн 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцлээ

НИТХ-ын ээлжит 12 дугаар хуралдаан Хангарди ордонд боллоо. Хуралдаанаар Нийслэлийн 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцсэн юм. Нийслэлийн 2017 оны төсвийн орлогын хүлээгдэж буй гүйцэтгэлээр нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэр 6 тэрбум 337.5, нийслэлийн Замын сангийн төлөвлөсөн орлого 2 тэрбум 685.5 сая төгрөгөөр тасрахаар байгаа тул нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явц, барилга угсралтын ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн байдалд үндэслэн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд зарим зохицуулалтыг хийхээр төлөвлөсөн байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай