Ч.Ганбатыг тавьж явуулахыг улсын ерөнхий прокурор хүссэн гэв үү

Ч.Ганбатыг тавьж явуулахыг улсын ерөнхий прокурор хүссэн гэв үү

Төрийн өмчит “Монголын төмөр зам” компанийн хөрөнгөөс завшиж үрэгдүүлсэн хэрэгт холбогдон Интерполоор эрэн сурвалжлагдаж буй “Либерти партнерс” компанийн захирал Чулуунхүүгийн Ганбатыг гадаадын хууль сахиулагчид саатуулсан гэх мэдээлэл өнгөрсөн мягмар гаригт цацагдаж байсан. Харин прокурор, АТГ-ынхан түүнийг саатуулсан гэх мэдээллийг эрс няцааж байв.

Тэгвэл баттай эх сурвалжууд “Ч.Ганбатыг ОХУ-ын Санкт-Петербург хотод тус улсын хууль сахиулах байгууллагынхан саатуулсан нь үнэн. Түүнийг баривчилсан талаараа манай талд мэдэгдсэн юм билээ. Харин манай Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан тус улсын хууль сахиулах байгууллагынханд эрх зүйн талаар харилцан туслалцах гэрээтэйгээ илэрхийлж захидал бичсэн. Тэр захидалдаа Ч.Ганбатыг суллаж явуулахыг хүссэн” гэсэн юм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

Илгээх

Энэ тухай