Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 15 зүйл: "Black friday" болж байна

11 дүгээр сарын 24-ний өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 328 дахь өдөр бөгөөд он дуусахад 39 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө -11 хэмийн хүйтэн бол шөнөдөө -18 градус хүйтэн байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 6, долоон улаан мэнгэтэй хөхөгчин туулай өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өнгө зүс сайжрах гэнэ. Энэ өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2446.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.80, юань 371.50, вон 2.22 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. "Хар баасан гариг" болж Монголын томоохон сүлжээ дэлгүүрүүд 50-80 хувь хямдарна.
  2. 14.00 цагт эмэгтэй уран бүтээлчдийн "Төөрдөг байшин" нэгдсэн үзэсгэлэн Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн "ОРД" галлерейд болно.
  3. Усны мэргэжлийн байгууллагын мэргэжилтнүүдийн зөвлөлдөх уулзалт 10.00-17.00 цагийн хооронд Цэнгэг усны нөөц, Байгаль хамгаалах төв дээр болно.
  4. Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв "ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛИЙН АНГИЛЛЫГ ШИНЭЧЛЭХ ТУХАЙ" төр төрийн бус байгууллагын хэлэлцүүлгийг 10.00 цагт СЗСҮТ-д зохион байгуулна.
  5. 09.00-17.00 цагт Корпорейт зочид буудлын Convention Centre-т "Монгол улсын Дотоод аудиторуудын форум-2017" болох гэж байна. 
  6. 10.00 цагт “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ы нээлт Хэвлэлийн бага хурал болно.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. Өнөөдөр Эволюцийн олон улсын өдөр тохиож байна.
  2. Мөн өнөөдөр Турк улсад Багш нарын эрхийг хамгаалах өдөр тохиож байна.
  3. 2015 онд Тунисын нийслэл хотноо автобус дэлбэрч 14 хүн газар дээрээ амь насаа алджээ.
  4. 1976 онд Туркийн зүүн хэсэгт 7.3 баллын хүчтэй газар хөдлөлт болж 5000 орчим хүн амь насаа алдаж байжээ. Энэ үеэр Туркийн зүүн хэсгийн барилга байгууламжийн 80 гаруй хувь нь нурж байжээ.
  5. 1932 онд гэмт хэргийн холбогдолтой ДНХ-ийн шинжилгээ хийдэг лаборатори болох FBI албан ёсоор нээгджээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай