Хар салхинд унасан модоор байшин барьжээ

Америк дахь архитекторчдын “Narofsky architecture” товчоо хар салхинд унасан модоор байшин барьж олон нийтэд танилцуулахад хүмүүс ихэд таалжээ. Загварын байшинг Нью-Йорк мужийн Лонг-Айленд аралд амьдардаг хос худалдаж авсан байна. Гэрийн эзэгтэй нь оёдолчин. Түүнд байшингийн яс модыг хийсэн царс болон бусад модыг номын шүүгээ, тавиур, ил зуух зэрэг тавилгын хэсэг болгосон нь таалагдаж байна хэмээн ярьжээ.

Тус товчооныхон анхны худалдан авагчдынхаа захиалгаар хоолны ширээ болон бусад тавилга нэмж хийж өгсөн байна. Олны сонирхлыг татаж буй уг байшинг барихад орсон материал нь 2012 онд Ямайка, Куба, Багамийн арлуудад их хэмжээний хохирол учруулсан “Сэнди” хар салхины улмаас унасан моднууд ажээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай