Таксины үнэ өсөөгүй

Таксины үнэ өсөөгүй

Цахим орчинд таксины үнэ өвлийн цагийн хуваарьт шилжин нэмэгдсэн гэх мэдээлэл гарсны дагуу "Монголын такси үйлчилгээ эрхлэгчдийн холбоо"-ны дэд тэргүүн Б.Алтангадасаас тодруулга хийлээ. Тэрээр хэлэхдээ таксины үнэ өөрчлөгдөөгүй бөгөөд цахим орчинд гарсан мэдээлэл худал болохыг албан ёсоор мэдэгдэв.  

Энэхүү мэдээллийг тараасан  "Монголын халтуурчдын холбоо" гэж албан ёсны холбоо байдаггүй. Таксины үнэ жилийн аль ч улиралд тогтсон ханшаараа байгаа. Улаанбаатар хотод такси үйлчилгээ үзүүлж буй албан ёсны бүртгэлтэй 12 аж ахуйн нэгжийн 500 гаруй такси иргэдэд үйлчилгээ үзүүлж байна. Ингэхдээ нийслэлийн нийтийн тээврийн газраас тогтоож өгсөн ханшийн дагуу үйлчилгээ үзүүлдэг. 

Тогтсон тариф

Эхний 1 км-1000 төгрөг
Хоёр дахь км- 800 төгрөг
Дуудлагын хөлс- 1000 төгрөг
Хүлээлгийн үнэ-1 мин-100 төгрөг

Халтуурын таксинууд олширч байгаа нь эрэлт хэрэгцээгээ дагаж байгаа боловч буцах эзэнгүй, буух хаяггүйгээс гадна стандарт хэмжил зүйн газраас баталгаажуулсан тоолуургүй гээд сул тал олонтой байдаг гэв.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай