Цахим гарцаар хэдэн ч удаа шалгалтгүйгээр нэвтрэх боломжтой

Зорчигч өөрийгөө шалгах горим бүхий цахим гарц системийг БНСУ болон Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу “Чингис хаан” олон улсын нисэх буудалд байрлуулсан. Цахим гарцаар хэрхэн нэвтрэх, хаана бүртгүүлэх талаар Хилийн 0218 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Мөнхчулуунаас тодрууллаа.

-Цахим гарцыг албанд ашигласнаар ямар үр дүн гарах вэ?

-Уг гарцаар 18 нас хүрсэн Монгол Улсын иргэн гадаад паспортын хүчинтэй хугацаандаа хилээр хэдэн ч удаа шалгалтгүйгээр нэвтрэх боломжтой. Оргил ачааллын үед өдөрт 74 орны 3700-4500 зорчигч, 10 орны 28-35 тээврийн хэрэгсэл боомтоор нэвтэрч байна. Ачаалал багатай өвлийн саруудад өдөрт 43 орны 2500-3000 зорчигч, зургаан орны 17-25 тээврийн хэрэгсэл нэвтэрдэг.

Хилээр нэвтэрч буй зорчигчид штамп даруулахад багагүй хугацаа зарцуулж байна. Харин цахим гарцаар нэвтэрснээр 3-5 секунд зарцуулах юм. Хөшигтийн хөндийн олон улсын нисэх буудалд цахим гарцыг тогтмол ашиглана.

-Цахим гарцаар нэвтрэхийн тулд хаана хандаж бүртгүүлэх вэ?

-“Чингис хаан” олон улсын нисэх буудлын Шалган нэвтрүүлэх албаны паспорт шалгах, мөн ачаа тээшийн бүртгэлийн цэгт бүртгүүлнэ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай