БНХАУ хүн амаа тоолов

БНХАУ хүн амаа тоолов

БНХАУ-ын хүн ам нэг тэрбум 399 саяд хүрчээ. Тус улсын Нийгмийг аюулаас хамгаалах яамнаас нийтэлсэн статистикийн мэдээ үүнийг нотолж байна. Тэтгэвэр, даатгалын төслүүд, тэрчлэн гэрлэлтийн бүртгэлд улсаас хяналт тавихад зориулсан мэдээллийн баазад тулгуурлан тус орон хүн амын тоогоо гаргажээ.

Өнгөрсөн оны эцсээр тус улсын хүн ам нэг тэрбум 382 сая 271 мянга байсан нь 2015 оныхоос найман саяар давсан үзүүлэлт юм. Мөн өнгөрсөн онд тус улсын хөдөлмөрийн насны (16-60) оршин суугчдын тоо 907.47 сая байсан нь хүн амынх нь 65.6 хувийг эзэлж байв.

Сүүлийн жилүүдэд Хятадын өндөр настнуудын тоо эрс өсчээ. Хамгийн сүүлд гаргасан мэдээллээс үзвэл 60-аас дээш насны 230 сая гаруй оршин суугч байгаа нь хүн амынх нь 16.7 хувийг эзэлж байна. 2020 он гэхэд тус улсын хүн ам нэг тэрбум 420 сая болно гэсэн таамгийг Засгийн газар нь дэвшүүлжээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай