ТАНИЛЦ: "Хар баасан гариг"-аар ХЯМДРАХ газруудын ДЭЛГЭРЭНГҮЙ мэдээлэл

Америкчуудын үндэсний баяр болох Талархлын баярын дараа өдөр нь болдог супер хямдралтай худалдаа болох “Хар баасан гариг” буюу “Black Friday”-г жил бүр уламжлал болгон тэмдэглэсээр хэдийнэ арав гаруй жилийг үджээ. Хямдарвал хямдарсан шиг хямдардаг тус худалдаанд 247 сая хүн хамгийн дээд тал нь 59.1 тэрбум ам.долларын үнэ бүхий худалдан авалтыг хийж байсан аж.

Хүмүүс энэ үйл ажиллагаанд маш идэвхтэй оролцдог бөгөөд хэт улайрсан зарим хүн хүссэн бараагаа худалдан авахын тулд дэлгүүрийн ойролцоо хоёр долоо хоног хүртэл хугацаагаар майхан барин хүлээдэг аж. 2000 оноос хойш жил бүр тогтмол зохион байгуулж ирсэн тус хямдралтай худалдааг өдгөө дэлхийн олон орон зохион байгуулдаг болжээ. Тэгвэл манайх 2015 онд анх удаа бүрэн утгаар нь хэрэгжүүлсэн бөгөөд үүнээс хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирлээ. Энэ жилийн хувьд баасан гариг буюу энэ сарын 24-ний өдөр болох аж. Энэ өдөр Монголын томоохон сүлжээ дэлгүүрүүд ихэнх бараандаа 50-80 хувийн супер хямдрал зарлаж байгаа юм байна.  

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

Илгээх

Энэ тухай