Фэйсбүүк группийн 130 мянга гаруй ээжүүд цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг барьж, тохижуулжээ

2016-2017 оны хичээлийн жилд 798 ерөнхий боловсролын сургуульд 561.691 суралцагч суралцаж байна. Үүнээс хөдөөгийн ерөнхий боловсролын сургуульд нийт суралцагчдын 58.6 хувь болох 329.151 суралцагч, Улаанбаатар хотын 235 ерөнхий боловсролын сургуульд нийт суралцагчдын 41.4 хувь болох 232.540 суралцагч тус тус суралцаж байна. Өнгөрсөн хичээлийн жилээс хүүхдийн тоо 26.636-аар нэмэгдсэн. Иймд улсын хэмжээнд 2016-2017 оны хичээлийн жилд 30 гаруй сургуулийн сурагчид 3-р ээлжинд хичээллэж, цэцэрлэгүүдийн ачаалал нэмэгдсээр байгаа юм.

Энэхүү ачааллыг бага ч болов бууруулахаар фэйсбүүкийн "Сайхан бүсгүй" группийн 130 мянга гаруй ээжүүд, эмэгтэйчүүд нийлэн өөрсдийн хандиваар Хан-Уул дүүрэг буюу Яармагийн 73 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг барьж, тохижуулж дуусгажээ. Энэхүү цэцэрлэгийн нээлт өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 23-ны 13.00 цагт болох юм байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай