МАН-ын Бага хуралд сонгогдох гишүүдийн нэрсийг танилцууллаа

Монгол Ардын Намын XXVIII Их хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна. Энэ хурлаар Монгол Ардын Намын гүйцэтгэх төлөөллийн байгууллага болох Бага хурлыг шинэчлэн байгуулах юм. Монгол Ардын Намын XXVIII Их хурлаар батлагдсан дүрмийн дагуу Бага хурал 369, Удирдах зөвлөл 29, Хяналтын ерөнхий хороо 15 гишүүнтэй байхаар тогтсон. Тиймээс хурлын эхэнд Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Ардын Намын Бага хуралд шинээр сонгогдох хүмүүсийг аймаг, дүүргээр нь танилцууллаа. Мөн Монгол Ардын Намын Хяналтын ерөнхий хороонд шинээр сонгогдох хүмүүсийн нэрсийг Их хурлын төлөөлөгчдөд танилцуулсан.

Одоо Бага хурал болон Хяналтын ерөнхий хороонд Их хурлын төлөөлөгчид нэр дэвшүүлэх үйл ажиллагаа явагдаж байна. Үүний дараа Бага хурлын гишүүдийг нууц санал хураалтаар сонгоно.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай