Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцаж байна

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэгт орон нутагт ажиллаж авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцаж байгаа билээ. Дархан-Уул аймагт тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцогоор ахлуулсан ажлын хэсэг 2017 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрөөс ажиллаж байна.

Ажлын хэсэг Дархан-Уул аймгийн удирдах албан тушаалтнуудтай уулзаж орон нутагт ажиллах удирдамжийг танилцуулж, ажлаа эхлүүлээ.

Тус ажлын хэсэг аймгийн ИТХ, Засаг даргын тамгын газар, Засаг даргын харьяа зарим байгууллагын 2016, 2017 оны үйл ажиллагаанд шалган туслах ажлыг энэ сарын 24-ны өдрийг хүртэл явуулна. Ажлын хэсэг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд ажиллах “Авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөл”-ийн гишүүдтэй гэрээ байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлэх, орон нутгийн төрийн байгууллагуудын авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг газар дээр нь шалган туслах, авлигын нөхцөл байдлыг тодорхойлох судалгаа хийнэ.

Мөн иргэдийн өргөдөл, гомдол, саналыг тус аймгийн Засаг даргын Тамгын газрын №1 тоот өрөөнд хүлээн авч байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай