Лондоны автобус кофены түлшинд шилжинэ

Лондоны автобус кофены түлшинд шилжинэ

Их Британийн нийслэл Лондон хотын автобуснуудын нэг хэсэг нь кофены тос агуулсан био түлшинд шилжих гэнэ. Нефть, хийн “Royal dutch shell”, экологийн цэвэр технологийн “Bio-bean” компани хамтран ийм мэдэгдэл хийв. Кофе гаргаж авдаг үрний хаягдлаар үйлдвэрлэх шинэ био түлшийг Лондоны автобуснуудад ямар нэг өөрчлөлт хийхгүйгээр ашиглах аж.

Лондоны нэг иргэн өдөрт дунджаар 2.3 аяга кофе уухдаа жилд 200 мянга гаруй тонн хаягдал гаргадаг. Ашигласан кофены “шаар”-ыг цуглуулж хатаасны дараа тосыг нь ялгаж авах юм байна. Ингэснээр агаарт хаягдах нүүрсхүчлийн хий буурах ажээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай