ФОТО: “Хөх өвсний зүүд”-ийг зориорой

Венецийн 57 дахь олон улсын дүрслэх урлагийн биеннальд эх орноо төлөөлөн оролцож буй уран бүтээлч Г.Мөнхболор “Хөх өвсний зүүд” бие даасан үзэсгэлэнгээ “976” арт галерейд дэлгэлээ. Контемпорари урлагийн “Хүн, байгаль, хайр, эрх чөлөө” хөдөлгөөний үүсгэн байгуулагчдын нэг уран бүтээлч тэрбээр “Ногоон морь” коллеж, СУИС-ийн Дүрслэх урлагийн сургууль, ХБНГУ-ын Киел хотын Мутезиосын уран зургийн коллеж төгссөн уран бүтээлч юм.

Түүний “хотын хүмүүсийн хөрөг”, “Хотын байгаль“ зэрэг цуврал бүтээлүүд нь Шведийн Стокхолм, АНУ-ын Нью-Йорк, БНСУ-сын Гванжу, Италийн Венец хотод гаргасан бие даасан болон хамтарсан үзэсгэлэнгүүд нь олны хүртээл болж байв. Энэ удаагийн “Хөх өвсний зүүд” нь түүний Монголдоо гаргаж буй бие даасан гурав дахь үзэсгэлэн аж.

Эл үзэсгэлэндээ тэрбээр 18 цуврал бүтээлээ дэлгэжээ. Сонирхуулахад, Г.Мөнхболор Швейцарийн хөгжлийн агентлаг, Аллианс Франсе, Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо, БНСУ-ын Гванжу хотын Азийн соёлын төв, АНУ-ын ЭСЯ зэрэг байгууллагуудын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж, Монгол, БНСУ-ын хамтран зохион байгуулдаг “Гранд арт” уралдааны тусгай шагналыг хүртэж байсан юм. Түүний “Хөх өвсний зүүд” үзэсгэлэн ирэх арванхоёрдугаар сарын 14 хүртэл үргэлжилнэ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай