ЗУРХАЙ: Тахиа жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн байна

Арваннэгдүгээр сарын 22-ны лхагва гариг. Билгийн тооллын 4. Рашаан барилдлагатай харагчин үхэр өдөр. Өглөө нар 08.08 минутанд мандан, орой 17.08 минутанд жаргана.

Уг өдөр тахиа жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд могой, морь жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцадаас сэргийл. Эл өдөр эм найруулах, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх, эм уух, рашаан сувилалд орох, мал арилжаалах, хишиг даллага авахуулах, насны ном уншуулах, зүүн зүгт явах, буг зэтгэрийг дарах, газрын үүд боох зэрэг үйлд сайн.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Үсээ засуулбал биеийн хүч сайжирна. Бэлхүүс, нууцын орондоо мэс бүү хүргэ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай