“АйТүүлс”-ийн хувьцааны ханш гурав хоног дараалан хамгийн өндөр хувиар өсөв

Монголын хөрөнгийн биржид “АйТүүлс” компанийн хоёрдогч зах зээлийн арилжааг өнгөрсөн пүрэв гаригт эхлүүлсэн. Энэ өдөр тус компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 15 хувиар өссөн билээ. Тэгвэл “АйТүүлс”-ийн хувьцааны ханш баасан гаригт болон өчигдөр мөн л дээрхтэй адил хувиар дээшилсэн юм.

Тэд IPO хийхдээ нэгж хувьцаагаа 100 төгрөгөөр санал болгож байсан гэхээр хоёрдогч зах зээлийн арилжаа эхлээд ердөө гурав хоноход 152.08 төгрөгт хүрч, IPO хийхэд нь худалдан авсан хөрөнгө оруулагчид өдгөө 50 хувийн ашиг олоод байна. Тэгвэл Монголын үнэт цаасны биржид IPO хийсэн “Анд энерги” компани анхдагч зах зээлд нэгж хувьцаагаа 60 төгрөгөөр санал болгож байсан.

Энэ сарын 10-нд хоёрдогч зах зээлийнх нь арилжааг эхлүүлэхэд 68 төгрөгтэй тэнцсэн бол өчигдөр 62-т хүрчээ. Тус компанийнхан Улаанбаатарт нэрийн барааны дэлгүүрээ нээхээр төлөвлөж буй аж.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай