5.5 сая еврогоор зарагдсан хүлэг

“Формула 1”-ийн домогт тамирчин Михаил Шумахер дөрөв дэхээ дэлхийн аварга болохдоо Унгарын гран прид унаж байсан “Феррари” компанид зохион бүтээсэн F2001 төмөр хүлгийг Нью-Йорк хотод дуудлагаар худалдав. Нэрээ нууцалсан нэгэн эрхэм уг автомашиныг 5.5 сая еврогоор худалдаж авсан нь дуудлага худалдаагаар хамгийн өндөр үнэд хүрсэн автомашин боллоо.

211 дугаартай уг тэргийг Монакогийн гран прид уралдаж байхдаа М.Шумахер, улмаар дэлхийн дөрөв дэх аварга цолоо хүртэж байв. Нэрт нисгэгч 2013 онд цанаар гулгаж байхдаа тархиндаа хүнд гэмтэл авснаас хойш олон нийтэд харагдаагүй. Түүний амь насыг аврах зорилгоор буяны сан байгуулсан бөгөөд уг дуудлага худалдаагаар олсон бүх мөнгийг үүнд хандивлах аж.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай