МИАТ тийзнийхээ үнийг хямдруулах боломжгүй

МИАТ тийзнийхээ үнийг хямдруулах боломжгүй

Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилогдсон Ж.Бат-Эрдэнэ МИАТ компанийн удирдлагуудад тийзний үнийг хямдруулах боломжийг судлах үүрэг өгчээ. Тэгвэл тус компанийн удирдлагууд өнөөгийн нөхцөлд тийзний үнийг хямдруулах ямар ч боломжгүй гэсэн хариу өгсөн байна. Хэрэв өрийн дарамтыг бууруулж, татвар, хураамжийг хөнгөлбөл тийзнийхээ үнийг хямдруулах боломжтой аж.

МИАТ компани 2013 онд 120 гаруй сая ам.доллар зээлж, “БОИНГ-767” онгоц худалдаж авсан. Зээлийнхээ төлбөрт жилд 17 сая ам.доллар төлж байгаа. Тус компани 2009 онд тийзний үнээ 6.1 ам.доллароор бууруулж байжээ. Үүнээс хойш огт нэмээгүй гэнэ. “Онгоцны тийзний үнийг ам.доллароор тогтоодог олон улсын зарчимтай. Ам.долларын ханш өссөнөөс шалтгаалж онгоцны тийзний үнэ нэмэгдсэн. Хэрэв ам.долларын ханш буурвал тийзний үнэ хямдарна” гэж тус компанийн Захиргаа, хууль эрх зүй эрхэлсэн дэд захирал Н.Энхбаатар ярив.

Одоогоор МИАТ-ийн тийзний үнэ манай орон руу нислэг хийдэг бусад авиа компанийнхаас хямд байгаа аж.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай