ХДХВ-ийн халдварын 80 хувь нь эрэгтэйчүүд байна

ХДХВ-ийн халдварын 80 хувь нь эрэгтэйчүүд байна

ЭМЯ, ХӨСҮТ, Оюуны дархлаа ТББ хамтран  арванхоёрдугаар сарын 1-нд тохиох ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах олон улсын өдрийг угтаж өнөөдөр Монгол Улсад болон дэлхий нийтийн ХДХВ, ДОХ-ын өнөөгийн байдлын талаар мэдээллээ.

2017 оны 10 сарын 27-ны өдрийн байдлаар Монгол улсад ХДХВ/ДОХ-ын нийт 247 тохиолдол бүртгэгдсэн байна.

Нас баралтын нийт 40 тохиолдол байна. 2017 онд 5 нас баралт бүртгэгдээд байна.

ХДХВ-ийн халдварын тохиолдол, нас баралт, өссөн дүнгээр 2017 оны 10 сарын 27-ны байдлаар

Бүртгэгдсэн тохиолдлуудын 99.1% (n=244)-д нь ХДХВ-ын халдвар бэлгийн замаар дамжсан нь тогтоогдоод байна.

Өнөөгийн байдлаар цус цусан бүтээгдэхүүнээр, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой, мөн эхээс хүүхдэд халдвар дамжсан байж болох эрсдлийг үгүйсгээд байна. Халдвартай 13 эхээс 19 хүүхэд төрсөн (5 ээж давтан).

ХДХВ/ДОХ-ын нийт бүртгэгдсэн тохиолдлын 81.3% (n=200)-ийг эрэгтэйчүүд эзэлж байгаа ба үүний 78.5% (n=157) нь ЭБЭ-үүд байна.

Гадаадын харъяалалтай иргэд Монгол улсын нутаг дэвсгэрт ХДХВ-ийн халдвар оношлогдсон 32 тохиолдол байна.

ХДХВ-ийн халдварын тохиолдол насны бүлгээр 2017 оны 10 сарын 27-ны байдлаар

Нийт бүртгэгдсэн тохиолдлыг насны байдлаар авч үзэхэд 39.7%-ийг 25-34 насны хүн ам эзэлж байна.

mail ХДХВ-ийн халдварын 80 хувь нь эрэгтэйчүүд, 20 хувь нь эмэгтэйчүүд эзэлж байна гэж дээр дурдсан. 80 хувь эрэгтэйчүүдийнхээ ахиад 80 орчим хувийг нь бэлгийн цөөнх эрэгтэйчүүд эзэлж байгаа. Бэлгийн цөөнх гэдэг нь ижил хүйстэн, трансжендер, биосексуал хүмүүсийн дундаас илэрсэн халдвар юм. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай