ФОТО: МАН-ын төлөөлөгчид Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

МАН-ын XXVIII их хурал өнөөдөр эхэллээ. Эх орны өнцөг булан бүрээс ирсэн МАН-ын 1309 гишүүн хуран чуулаад байна. Төлөөлөгчид Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, төв талбай дээр дурсгалын зургаа татуулав. XXVIII их хурлын төлөөлөгчид МАН-ын баримтлах зарчим, намын дүрмийн өөрчлөлтийг хэлэлцэн батлах юм.
 
Мөн МАН-ыг удирдах эрхмийг сонгох учиртай. Одоогоор МАН-д даргад Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, МАН-ын бага хурлын гишүүн Н.Дэмбэрэл, “Exclusive” компанийн захирал Г.Майцэцэг нар нэр дэвшээд буй.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай