ФОТО: МАН-ын XXVIII их хурал хаалттай үргэлжилж байна

Монголын улс төрийн ууган хүчин Монгол Ардын Намын XXVIII Их хурал яг одоо Соёлын төв өргөөнд эхэллээ. Монгол Ардын Намын XXVIII Их хурлыг нээж Монгол Ардын Намын дарга, УИХ-ын дарга Миеэгомбын Энхболд XXVIII Их хуралд төөлөлөгчөөр сонгогдсон намын гишүүд, хурлын нээлтэд оролцож буй зочдод талархал илэрхийлсэн юм.

МАН-ын XXVIII Их хурлыг нээж хэлсэн үгэндээ “Монгол Ардын Намын үндсэн дүрмэнд заагдсаны дагуу Монгол Ардын Намын Их хурлыг Алтан унжлагат хэмээх Гал тахиа жилийн өвлийн эхэн сарын шинийн 2-ны билэгт сайн өдөр хийе гэж товлосон билээ. Товлосон өдөр өнөөдөр тохиож байна. Ээлжит Их хурлын төлөөлөгчөөр сонгогдсон журмын нөхөд, Их хурлын нээлтэд оролцож буй зочид төлөөлөгчид Та бүхний ажил амьдралд хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе!” гэлээ. Ийнхүү Монгол Ардын Намын XXVIII их хурал хаалттай үргэлжилж байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай