Швейцарь дахь Монголчууд хандив илгээв

Онцгой байдлын албаны бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлж, шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангахад зориулан Швейцарь улсын Женев хотод ажиллаж, амьдарч байгаа Монголчууд хандивын аян өрнүүлж, орчин үеийн хүчин чадал бүхий /DJI Phantom4 PRO/  нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг (дрон) өнөөдөр ОБЕГ-т хүлээлгэн өглөө.

Тус төхөөрөмжийг МУ-ын шадар сайд асан Ц.Оюунбаатар, Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбооны дэд тэргүүн Ц.Туяацэцэг, Швейцарийн Женев хотод ажиллаж амьдарч байгаа монголчуудын төлөөлөл Б.Саранцэцэг нар гардуулан өгсөн юм.

Дээрх нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг худалдан авахад Швейцарийн Женев хотод ажиллаж, амьдарч байгаа 43 монгол иргэн нэгдсэн бөгөөд нийт 4,3 сая төгрөгийн хандив цугларчээ.

Нисгэгчгүй нисэх төхөөрөмж нь гамшиг ослын голомтыг түргэн хугацаанд илрүүлэх, талбайн хэмжээ болон салхины чиглэлийг тодорхойлох зэргээр алба хаагчдын ажлыг хөнгөвчлөхөд чухал дэмжлэг болох юм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай