ФОТО: “Өвөг монголчуудын хосгүй үнэт өв”-ийг дэлгэлээ

Монголын Үндэсний Музейн үзэсгэлэнгийн танхимд нээгдсэн "Өвөг Монголчуудын хосгүй үнэт өв" үзэсгэлэн бол Улаанбатарын Их Сургуулийн Архелогийн музейн сан хөмрөгийн хосгүй үнэт олдворуудын шилдэг дээжийн нэгээхэн хэсэг юм. Үүнд 6000-3000 жилийн өмнөх шинэ чулуун зэвсгийн түүхэнд холбогдох чулуун чуулга иртэй ясан хутга, Хүрэл зэвсгийн үеийн дурсгал болох "Чемурчекийн соёл"-ын чулуун аяганууд, "Мөнххайрханы соёл"-ын хүрэл хутга, хүрэл зүү, хүзүүний ясан зүүлт, "Буган хөшөөт хиригсүүрийн соёл", "Дөрвөлжин булшины соёлын" булшинаас гарсан том, жижиг чулуун шанаганууд зэрэг хосгүй үнэт олдворууд багтаж байна.

2100 жилийн өмнө Хүннү нарын хүрэл, төмөр, алт, мөнгө олборлон өөрсдийн аж ахуй, гоёл чимэглэл, зэр зэвсгийн үйлдвэрлэлд хэрэглэж байсныг гэрчлэх болсон хүрэл тогоо, ваар, гүц, аяга, хундага зэрэг сав суулганууд, алтан ялтсаар чимэглэсэн төмөр хуяг, жадны төмөр гилбэр сүх гэх мэт олон үзмэр багтаж байна.

Үзэсгэлэнг энэ сарыг дуустал олон нийтэд үзүүлэх ажээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай