ЗУРХАЙ: Бар, нохой жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн байна

Арваннэгдүгээр сарын 15-ны лхагва гариг. Билгийн тооллын 27. Үл зохилдох барилдлагатай улаан морь өдөр. Өглөө нар 07.58 минутанд мандан, орой 17.15 минутанд жаргана.

Уг өдөр бар, нохой жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд могой, морь жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцадаас сэргийл. Эл өдөр хорт муу зуршлаасаа татгалзах, муу нөхдөөс зай барих, тангараг тавих, хурал зөвлөгөөн хийх, гараг од тахих, баруун урд зүгт ажил хөөцөлдөх зэрэг үйлнээ сайн. Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулах, гадагш явуулах зэрэгт муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Үсээ засуулбал өлзийтэй сайн. Нүд, өвдөг ,хөлийн булчиндаа мэс бүү хүргэ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай