Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 15 зүйл: Оюу Толгой компанийн нэрэмжит тэтгэлгийг 8 оюутанд олгоно

11 дүгээр сарын 15-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 319 дахь өдөр бөгөөд он дуусахад 46 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө -10 хэмийн хүйтэн бол шөнөдөө -20 градус хүйтэн байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 27, долоон улаан мэнгэтэй улаан морь өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өлзийтэй сайн гэнэ. Энэ өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2454.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.75, юань 369.40, вон 2.19 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. MN-Мэдээллийн төвд 12.00 цагаас “Улсын мэргэшсэн хяналтын төв” ТББ-аас 1996 оноос хойш төрийн өмчит компаниудад бараа, ажил, үйлчилгээ нийлүүлсэн аж ахуйн нэгжийн нэр, нийлүүлсэн бараа, үйлчилгээний тоо, үнэ зэрэг мэдээллийг нээлттэй болгох асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор, Үндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатар нарт шаадлага хүргүүлж мэдээлэл хийнэ.
  2. Япон, Монголын балетчид хамтран тавьж буй "Хязгаараас ангид" тоглолтын талаар Корпорайт Конвенш центрийн Еvent Hall-д 12.00 цагаас хэвлэлийн бага хурал зарлалаа.
  3. Зайсан толгойн Зөвлөлтийн дайчдын хөшөөний зүүн урд 11.40 цагаас БНМАУ-ын Баатар И.А.Плиевын хөшөөний нээлт болно.
  4. ГХЯ-нд 11.00 цагаас Үндэсний аудитын газраас Гадаад харилцааны сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудад хийсэн 2016 оны санхүүгийн тайлангийн аудитын шалгалтаар илэрсэн зөрчил дутагдал болон тэдгээрийг арилгахаар өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг танилцуулна. 
  5. 10.30 цагт МУБИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацийн төвийн номын санд Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сан хамтран хэрэгжүүлж буй Залуучуудын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд Оюу Толгой компанийн санхүүжилтээр Ханбогд сумын харьяат найман оюутанд оюутны тэтгэлэг олгох батламж гардуулах арга хэмжээ болно.
  6. Монголын уран зургийн галлерейд 15.00 цагаас Монгол Улсын Төрийн соёрхолт, зураач Д.Чойдог, МУ-ын Ардын зураач А.Сэнгэцохио нарын 100 жилийн ойд зориулсан Монголын орчин үеийн дүрслэх урлагийн нэрт төлөөлөгчдийн эрдэм шинжилгээний бага хурал, уран зургийн үзэсгэлэн болно.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. 1955 оны энэ өдөр Санкт-Петербургийн метро нээгдэж байжээ.
  2. Өнөөдөр Бельгид уламжлал болгон зохион байгуулагддаг "Хааны зоог" фестиваль болж байна.
  3. Мөн өнөөдөр Шри-Ланк улсад Үндэсний мод тарих өдөр тохиож байгаа юм байна.
  4. 1972 оны энэ өдөр Англи гаралтай Америк жүжигчин Jonny Lee Miller мэндэлжээ.
  5. 2006 онд Катарын үндэсний хэвлэл болох "Al Jazeera English" сувгаа дэлхий нийтээр цацаж эхэлжээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай