ФОТО: Нийслэлийн багачууд гар зургийн үзэсгэлэнгээ дэлгэлээ

Нийслэлийн хүүхдийн гар зургийн олимпиад нь анх 2007 оноос эхлэн өдгөө 10 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна. Бид 10 жилийн ойг тохиолдуулан нийт байр эзэлсэн хүүхдийн 150 шилдэг бүтээлээр "Монголын уран зургийн галлерей"-д үзэсгэлэн гаргаж байгаа билээ.

Тус үзэсгэлэн нь цаашлаад Улаан Үд, Хөх хотод гарч олон улсын үзэсгэлэнд дэглэгдэх бүтээлүүд болох юм. Энэхүү үйл ажиллагаа нь хүүхдийн бүтээн туурвих , авьяас чадварыг нь хөгжүүлэхэд томоохон дэмжлэг болж байгаа билээ. Олимпиадад нийтдээ 10 жилийн турш 15000 гаруй ерөнхий боловсролын сурагчид оролцсон байна. Манай олимпиад нь тухайн зохион байгуулах газар дээрээ ирээд шууд сэдвийн дагуу 1:30 минут зурж өрсөлддөгөөрөө онцлогтой. Ингэснээр тухайн хүүхдийн сэтгэн бодох, уран сэтгэмж, гүйцэтгэл гээд бүхий л зураг зурахад шаардлагатай чадварыг нь шалгаж байдаг.

Энэ жил нийт 130 сургуулиас 60 сургууль шагналт байранд шалгарч "Оюунлаг" сургууль авьяас ур чадвараараа ялгарч шилдэг сургуулиар шалгараад байна. Мөн түүнчлэн 1-12 ангид тус бүр алт гурав , мөнгө гурав, хүрэл гурав, тусгай гурван байр шалгаруулж, 12 анги буюу төгсөх ангийн сурагчиддаа илүү боломж олгох үүднээс ХААИС, ШУТИС, СУИС, ИЗОУИС зэрэг сургуулиудад урилгаар болон үнэ төлбөргүй сурах боломжийг олгодогоо. Энэ жилийн хувьд нийслэлийн хүүхдүүд төдийгүй хөдөө орон нутаг болон Сологос улсаас хоёр хүүхэд, Орос улсаас долоон хүүхэд оролцсон нь тус олимпиад олон улсын чанартай болсныг илтгэж байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай