Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондогт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлэв

Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандон­догт эрүүгийн хэрэг үүсгэн, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж эхэлсэн талаар про­курор, мөрдөн байцаах байгууллагын хэд хэ­дэн эх сурвалж мэдээлэв. Түүнийг бусдаас их хэмжээний хахууль авсан хэмээн сэжиглэн хэрэг бүртгэлт явуулж буй. Харин тэрбээр “Энэ худлаа мэдээлэл. Орон нутагт намын талцал бий болж, нэгнийхээ нэр төрд халдах гэсэн хүмүүсийн явуулга. Би ямар ч хүнээс авлига аваагүй. АТГ-т ч шалгуулаагүй. Харин өөрийн­хөө нэр төрийг сэргээх гэж шалгуулах хүсэлт гаргасан” гэв. Хууль сахиулах байгууллагын­хан Д.Галсандондогийг “Ховд аймгийн Дөргөн суманд нөхөн сэргээлт хийхээр очсон иргэн Д.Галбадрахаас 8.5 сая төгрөг авсан ч ажлыг нь өгөөгүй, улмаар тухайн иргэн өрөнд орж 120 сая төгрөгөөс болж шүүхэд дуудагдсан. Ал­бан тушаалаа урвуулан ашиглаж ажилд оруулж өгнө хэмээн суудлын автомашин бэлгэнд ав­сан” үндэслэлүүдээр шалгаж буй гэнэ. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай