Д.Хаянхярваа МАН-ын даргад өрсөлдөх үү

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр өглөө ээлжит хурал­даанаа хийсэн ч сэтгүүлчдэд мэдээлэл өгсөнгүй. Тус хурал­даанаар БНСУ-д суугаа Элчин сайдыг эгүүлэн татаж, орных нь хүнийг томилох саналыг хэ­лэлцсэн бололтой.

Харин үдээс хойш МАНын их хурал зохион байгуулах ажлын хэсэг Төрийн ордноо хуралдлаа. Энэ сарын 20-нд эхлэх их хуралтай холбоотой асуудлуудыг хэлэлцэх тус хуралдаанд МАН-ын дарга М.Энхболд тэргүүтэй удирд­лагууд нь оролцов. Тус намын их хуралд нийт 1309 төлөөлөгч оролцох бөгөөд тэдний олон­хын саналаар шинэ даргаа сон­гоно. Бидэнд олдсон мэдээл­лээр МАН-ын даргад УИХ дахь бүлгийн дарга Д.Хаянхярваа “32-ын бүлэг”-ээс өрсөлдөхөөр болсон сурагтай. Д.Хаянхяр­ваатай Ерөнхий сайд У.Хү­рэлсүх, МАН-ын гишүүн Н.Дэмбэрэл нар өрсөлдөх нь одоогоор тодорхой болж байх шиг. Мөн ерөнхий нарийн бичгийн даргаа шинээр сон­гох бөгөөд У.Хүрэлсүх намын дарга болж чадвал Д.Амар­баясгаланг улираан ажиллуу­лах магадлалтай талаар эх сур­валж мэдээлсэн юм. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай