ЗУРХАЙ: Үсээ засуулбал жаргал ирнэ

Арваннэгдүгээр сарын 14-ний мягмар гариг. Билгийн тооллын 26. Хүчин төгсөх барилдлагатай хөхөгчин могой өдөр. Өглөө нар 07.57 минутанд мандан, орой 17.16 минутанд жаргана.

Уг өдөр үхэр жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд бич, тахиа жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцадаас сэргийл. Эл өдөр буян номын үйл хэргийг эхлэх, хувраг болох, уншлага унших, тарни тоолох, сүм дуган нээх, үр тариа тарих, гэрээ хэлэлцээ хийх, нярайлах, зар сурталчилгаа явуулах, шинэ гэр байранд орох, газар лусын зан үйл үйлдэх, өр барагдуулах, бурханд залбирах, сан тавиулах, зүүн зүгт явах, буг зэтгэрийг дарах, газрын үүд боох зэрэг үйлд сайн. Замд гарах, мод таслахад муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Үсээ засуулбал жаргал ирнэ. Өвдөг, хацар, өвчүүндээ мэс бүү хүргэ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай