Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 12 зүйл: ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн нээлттэй хаалганы өдөрлөг болно

11 дүгээр сарын 14-ний өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 318 дахь өдөр бөгөөд он дуусахад 47 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө -13 хэмийн хүйтэн бол шөнөдөө -23 градус хүйтэн байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 26, найман цагаан мэнгэтэй хөхөгчин могой өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал жаргал үргэлжид ирэх гэнэ. Энэ өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2454.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.90, юань 369.40, вон 2.19 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. “Монгол Улсын Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн нээлттэй хаалганы өдөрлөг болно.
  2. 10.00 цагт НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан эхэлнэ. Түрээсийн орон сууцыг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх тухай,"Орон нутгийн үйлдвэрлэлийн түншлэл" дэд хөтөлбөр батлах тухай зэрэг 4 асуудал хэлэлцэнэ.
  3. Багш нарын хугацаагүй ажил хаялттай холбогдуулан Монголын Сурагчдын Холбоо, Монголын Эцэг эхчүүдийн холбоо хамтран 11.00 цагт Монголын Залуучуудын Холбооны 104 тоотод хэвлэлийн бага хурал зарлаж байна.
  4. “Монгол Улсын эрдэс баялгийн салбар дахь орон нутгийн гэрээ - туршлага, сургамж, цаашдын чиглэлүүд” сэдэвт судалгааг танилцуулах арга хэмжээ 11.00-12.30 цагт Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд зохион байгуулагдана.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. Өнөөдөр Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр тохиож байгаа юм байна.
  2. 1989 оны энэ өдөр Америкийн хөлбөмбөгийн алдарт тамирчин T. Y. Hilton мэндэлжээ.
  3. 1971 онд НАСА-гийн сансрын хөлөг "Mariner 9" Марс гаригийн орбитод нэвтэрч оржээ.
  4. 2008 онд Вашингтонд G20 буюу Их 20-ийн уулзалт эхэлж байжээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай