ФОТО: Багш нарын ажил хаялт хууль бус уу

Өнөөдрөөс Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо (МБШУҮЭХ) улсын хэмжээнд хугацаагүй ажил хаялт зохион байгуулж эхэллээ.

Монгол Улсын Засгийн газар, Олон улсын валютын сан (ОУВС)-тай хийсэн Өргөтгөсөн санхүүжилтийн хэлэлцээрийн хүрээнд 2019 он хүртэл цалин хөлсийг нэмэхгүй байхаар тохирсон. 
Тиймээс тус холбооноос Засгийн газрыг ОУВС-тай дахин хэлэлцээр хийж, цалин нэмэх тохиролцоонд хүрэх, улмаар боловсрол, шинжлэх ухааны салбарын багш ажилтнуудын цалинг 50 хувиар нэмэхийг шаардаж буй юм.

МБШУҮЭХ-ны дарга Д.Батзоригийн мэдээлснээр, ажил хаялтад нийслэлийн ерөнхий боловсролын 105 сургууль, шинжлэх ухааны 11 байгууллага, 161 цэцэрлэгийн багш, ажилтнууд нэгджээ. Мөн хөдөө орон нутгийн ерөнхий боловсролын 72 сургууль, 56 цэцэрлэг нэгдсэн байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай