Инфографик: Шинэ орон сууцны үнийн индекс өсчээ

Инфографик: Шинэ орон сууцны үнийн индекс өсчээ

Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааны 2017 оны 10-р сарын үр дүнг олон нийтэд өнөөдөр танилцууллаа.

Тус судалгаагаар өнгөрсөн 10-р сард Орон сууцны үнийн ерөнхий индекс 1.01 болж суурь үе буюу 2013 оны 1-р сараас 0.9%-иар өслөө. Энэ нь өмнөх сараас 0.20 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй буюу 2016 оны 10-р сарын үр дүнтэй харьцуулахад 0,24  хувиар буурсан байна. Харин үнийн индексийн үзүүлэлтийг шинэ орон сууц, хуучин орон сууцаар ангилж үзвэл:

Шинэ орон сууцны үнийн индекс 1,16 гарсан. Энэ нь өмнөх сараас 0.11 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 1,20 хувиар өссөн байна.

Хуучин орон сууцны үнийн индекс 0,91. Суурь үеэс 8,98%-ийн бууралттай гарлаа. Харин өмнөх сараас 0.16 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 1,81 хувиар буурсан үзүүлэлт юм.

Орон сууцны үнийн индекс, 2017 оны 10-р сар

ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолсон бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 4918 орон сууцны мэдээллийг хамруулжээ.

Шинэ орон сууцны 1м.кв дундаж үнэ нь 2017 оны аравдугаар сарын байдлаар 2,178,000 төгрөг болж өмнөх сараас 0.92 хувиар,өнгөрсөн оны мөн үеэс 6.86 хувиар тус тус өссөн байна.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай