"Галбирын галтиргаа"-г тойрсон гайхамшигт үзүүлбэр дундаас биеэ эвтэйхэн авч гарах зөвлөгөө

"Галбирын галтиргаа"-г тойрсон гайхамшигт үзүүлбэр дундаас биеэ эвтэйхэн авч гарах зөвлөгөө

Нийслэл хотод маань энэ долоо хоногт "уран гулгалт,  галбирын галтиргаа"-ны үзүүлбэр үнэ төлбөргүй тоглогдож ард иргэд инээх ч биш уйлах ч биш байдалд орсон.  crying laugh Инээд нулимс хоёрыг зэрэг төрүүлж чадах ийм үзүүлбэр бас ховор шүү гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. 

Одоогийн нөхцөл байдалд нийгэм нэг зүйлд санаагаа зовоож байна. "Коток ажиллуулдаг хүмүүс ажилгүй боллоо доо хөөрхий.  Учир нийслэл хот тэр чигээрээ коток".

Айхтар эвгүй унасан нөхөд "Хотын даргаа давсаа цацъя аа" гэж үглэхэд хүрээд байна. Жагсаж чадахгүй гэх биш ард иргэд нэг юм болонгуут л жагсдаг болсон хойно нэг өдөр "давс цац" гээд хотын даргын үүдэнд зогсож байвал гайхах зүйлгүй болжээ. 

 "Галбирын галтиргаа"-тай эвтэйхэн нүүр тулахад туслах дараах зөвлөгөөнүүдийг хүргэж байна

laughГараа халаасандаа хийж  явахыг хатуу хориглоно. Энэ өвөл та халтирч унах магадлал 99,9 хувь ч байж мэднэ. 0,1  хувь ч байж мэднэ. Тийм учраас халаасандаа хийж яваад унахдаа гараараа тулж чадахгүй хөөрхөн нүүрээ муухай болгож болзошгүй. 

winkНайздаа "Халтируузай" гэж хэлж болохгүй. Хүний ухамсар "шууд халтирч" унах гэдэг команд очих тул таныг хэлж дуусаад удаагүй найз чинь унана. 

laughБарзгар ултай гутал өмсөөрэй. :)

winkХэрэв та нэгэнт халтирдаг гуталтай бол гуталчин дээр очоод гутлынхаа улыг солиулаарай. 

blushАргаа ядсан хүний арга: Гуталынхаа уланд шар цавуу нимгэхэн түрхвэл нэг хэсэгтээ аргалж дөнгөнө. 

coolКоток ажиллуулдаг хүмүүст эртнээс өөр ажил хайхыг зөвлөж байна. Учир нь нийслэл хот тэр чигээрээ коток болсон.  

devilГутлаа солих бодолгүй халтирах харин ч сонирхолтой байгаа бол тэшүүрээ юм уу халтирдаг гутлаа өмсөөд гулгаад л байж дээ :)

blushНэгэнт та "халтирагч" бүлгэмийн гишүүн бол унахдаа эвтэйхэн дуу гаргах дасгал сургуулилт хийвэл зохино. Хүмүүсийг цочоож болохгүй шүү.

angelМөн нэгэнт унасан бол зургаа даруулчихгүй нүүрээ таглаад яваарай. Папараци хаана ч отож байж магадгүй.

cheekyНэгэнт папарацид өртсөн бол эвгүй позтой бус "Галбираа тодотгосон" уналт хийвэл зохино.  Жишээлбэл энэ поз трэнд болоод байгаа. 

yesХалтирч унасан нэгнээ шоолж бүү инээгээрэй. Аяа таны... Ядаж байхгүйд нь инээгээрэй(худлаа худлаа инээхгүй шүү битгий инээгээд байгаарай)

mailУнасан нэгэндээ босоход нь туслаарай. Өнөөдөр тэр унаж байгаа ч угтаа баялаг бүтээгч, суут ухаантан магадгүй чиний заяаны хань байж мэднэ. Гараа сунгаад найрсаг зангаа харуулъя yesenlightenedangelheart

 

- Саар үйлийг хийхээр сэтгэж буй нь халтирч,  Сайхан зүйл бүтээж буй давс цацагч эрхэм нөхдийн  санасан бүхэн нь биелэх болтугай. :)

 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

Илгээх

Энэ тухай