Монгол Улсын эдийн засгийг 2.6 хувиар өснө гэж таамаглажээ

Таваарын үнэ, хөрөнгө оруулалт, экспорт нь нэмэгдэж буйтай холбоотойгоор 37 улсын эдийн засгийн өсөлтийн төлөвийг дээшлүүлснээ Европын сэргээн босголт, хөгжлийн банк мэдэгдлээ. Үүнд Монгол Улсыг багтаасан агаад энэ онд эдийн засаг 2.6 хувиар (өмнө нь 1.2 хувь байна гэж тооцож байв) өснө хэмээн тус банкныхан таамаглажээ.

Тэгвэл ирэх онд дээрх тоо гурван хувьд хүрнэ гэж тооцсон байна. Дашрамд дурдахад, Азийн хөгжлийн банк Монгол Улсын эдийн засгийг энэ онд дөрөв, 2018 онд гурван хувиар өснө хэмээн таамагласан. Тэгвэл Дэлхийн банк манай улсын ДНБ-ийг энэ онд 2.8, ирэх жил 3.1 хувиар тэлнэ гэж тооцсоноо мэдээлсэн билээ.

ОУВС-гийнхан Монголын эдийн засгийг энэ онд хоёр, 2018 онд 2.5 хувиар өснө хэмээн төсөөлснөө өнгөрсөн аравдугаар сард мэдэгдэж байв.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай