“Монгол туургатан”-ыхан олимпын тоглолтод оролцох болжээ

“Монгол туургатан”-ыхан олимпын тоглолтод оролцох болжээ

23 дахь удаагийн өвлийн олимп БНСУ-ын Кангвон мужийн Пёнчан хотод ирэх хоёрдугаар сард болно. Олимпын үеэр гадаадын улс орнуудын уран бүтээлчдийн тоглолтод Төв аймгийн “Монгол туургатан” театрынхан урилгаар оролцох болжээ. Аймгийн Засаг дарга Ж.Батжаргал энэ талаар “Манай аймаг БНСУ-ын Кангвон мужтай хамтын ажиллагаа тогтоогоод 20 гаруй жилийн нүүр үзэж буй.

Хамтын ажиллагааныхаа хүрээнд өвлийн олимпын наадмыг улс, орон нутагтаа сурталчлан таниулах үүрэг хүлээж байгаа. Түүнчлэн “Монгол туургатан” театрын уран бүтээлчид олимпын соёлын арга хэмжээний үеэр монгол үндэсний урлаг, соёлыг сурталчлах урилга хүлээн аваад буй” гэсэн юм.

Театрын захирал Д.Мөнхбатаас олимпын нээлтэд бэлдэж эхэлсэн, эсэх, ямар уран бүтээл толилуулах талаар тодруулахад “Олимпын хотхонд болох тоглолтуудад ардын язгуур урлагаа сурталчилна. “Аялгуу” хамтлаг, цөөхүүл хөгжим, уран нугараач, уртын дуучин, бүжигчин зэрэг 20 орчим хүний бүрэлдэхүүнтэй оролцохоор төлөвлөн, бэлтгэлээ базааж эхэлсэн” хэмээв.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай