Сонгуулийн хандивлагчдыг хэзээ зарлах вэ

Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд нарын сонгуулийн зардлын тайланг Сонгуулийн ерөнхий хороо өнгөрөгч наймдугаар сарын 8-нд Үндэсний аудитын газар болон Татварын ерөнхий газарт хүргүүлсэн билээ.

Төрийн аудитын байгууллага тэдгээр тайланг хүлээн авсан өдрөөс хойш 90 хоногийн дотор дүнг нийтэд мэдээлэхээс гадна нэг сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн иргэн, хоёр сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн хуулийн этгээдийг ил тод зарлах ёстой. Харин өнөөдөр Үндэсний аудитын газар гурван нэр дэвшигчийн тайланг хүлээн авснаас хойших 91 дэх өдөр.

Өөрөөр хэлбэл, төрийн аудитын байгууллага Х.Баттулга, М.Энхболд, С.Ганбаатар нар нийт хэдэн төгрөг сонгуульд зарцуулсан, тэдэнд хэн, ямар байгууллага хэр хэмжээний хөрөнгө хандивласныг нийтэд зарлах сүүлийн хугацаа өчигдөр байсан ч таг чиг өнгөрлөө. Тус байгууллагын албан ёсны цахим хуудсанд энэ талаарх мэдээлэл ч алга. Сонгуулийн хандивлагчдыг хэзээ зарлах вэ, Д.Хүрэлбаатар дарга аа.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай