Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл эмч, өвчтөний үзлэгт яг 15 минутыг бүрэн зарцуулдаг байх хэрэгтэй гэв

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр газар, хэлтсийн дарга нартай уулзаж, өнгөрсөн хугацаанд өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг шалгаллаа. Уулзалтын эхэнд  үндсэн 5 чиглэлээр өгсөн үүрэг даалгаврын төлөвлөгөө, биелэлт, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар товч танилцуулгыг холбогдох газрын дарга нар хийлээ. Сайд энэ үеэр хэлсэн үгэндээ эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах, нийгмийн эрүүл мэнд, иргэдийн эрүүл мэндийн боловсролд онцгойлон анхаарал хандуулж ажиллах хэрэгтэйг онцлоод, энэ чиглэлд хийж хэрэгжүүлж буй ажил болон цаашид хийх ажлуудын төлөвлөгөө газар хэлтэсүүд хоорондоо уялдаа холбоотой ажиллаж нэгдсэн нэг төлөвлөгөө боловсруулж танилцуулахыг үүрэг болголлоо.

Тухайлбал, иргэдээс ирж байгаа гомдол саналын дийлэнх хувийг тусламж үйлчилгээ, хүлээгдэл чирэгдэл, харьцаа хандлагатай  холбоотой санал шүүмжлэлүүд эзлэж байна. Тиймээс иргэдийн эмнэлэгт үзүүлэх цагыг цахимаар, утсаар, биеэр авдаг болох ажлыг зохион байгуулах, мөн эмч, өвчтөний үзлэгт яг 15 минутыг бүрэн зарцуулдаг байх хэрэгтэй, үүнээс шалтгаалж цалин, урамшуулал олгодох болох зарчимаар ажиллана. Мөн цаг үеийн шинжтэй нийгэмрүү чиглэсэн урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авах, тухайлбал эмийн зохистой хэрэглээ тэр дундаа антибиотийн зохисгүй хэрэглээ, үр хөндөлт, томуу томуу төст өвчний үед уламжлал аргаар хэрхэн эмчлэх, урьдчилан сэргийлэх зэрэг зөвлөмж мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хамтран ард иргэдэд хүргэх, эрүүл мэндийн салбарын болоод эмч нарын нэр хүндийг өсгөх тал дээр тодорхой ажлуудыг хийнэ гэлээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (15)

Илгээх

Энэ тухай